ЗӨВЛӨГӨӨЭрүүл мэнд

Ходоодны үрэвсэлтэй үед илрэх шинж тэмдгүүд

Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ.

Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Мөн анх удаа, хүчтэй өвдөлт өгдөг хурц явагдах ба тогтмол байнга өвддөг архаг гэсэн хэлбэрээр явагддаг. Хэрвээ хурц үрэвсэлийг эмчлэхгүй бол удалгүй архаг хэлбэрт шилжнэ. Ходоод, 12 нугалам гэдэсний үрэвсэл нь хоол боловсруулах замын хамгийн тархмал өвчин бөгөөд статистик мэдээгээр дэлхий дээрх насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү нь энэ өвчнөөр өвчилсөн байна.

Тэгвэл тус өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг мэдэж авцгаая.

  • Хэвлий хэсгээр хөөх, хийгээр дүүрэх
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх
  • Ходоод шатаж буй мэдрэмж төрөх
  • Дотор муухайрах, бөөлжих (цустай байж болно)

  • Шалтгаангүйгээр турах
  • Хоолны дуршилгүй болох
  • Цатгалан мэдрэмж төрөх
  • Толгой эргэх, манарах

  • Зүрхний цохилт хурдсах
  • Амьсгал давчдах
  • Хэт их хөлрөх
  • Хар өнгийн ялгадас гаргах

Та юу хийх хэрэгтэй вэ?

Хоолны дэглэм

Гастриттай бол хоолны дэглэм баримтлах нь чухал бөгөөд хоолны хоорондох завсарлага удаан байж болохгүй. Халуун ногоо, халуун ногоотой хоол, архи, тамхи зэргийг ор тас мартах хэрэгтэй. Хоол нь халуун байж болохгүй, бүлээн байх ёстой төдийгүй нухаж бэлтгэсэн байх хэрэгтэй. Ингэснээр ходоодоо цочроохгүй. Шарсан эсвэл хуурсан хоол бүү ид, оронд нь жигнэсэн, чанасан хоол идэж байгаарай.

Эмчид үзүүлэх

Танд дээрх шинж тэмдгүүд өчигдөр илэрсэн ч, өнөөдөр зүгээр байна уу? Тийм байсан ч эмч дээр очоорой. Эмч л таны эрүүл болгож, бүх асуудлыг шийдвэрлэх гарцыг зааж өгөх цор ганц боломж гэдгийг сана.

Бонус: Халбаганы тусламжтайгаар ходоодны үрэвсэлтэй эсэхээ мэдэх арга

Гастриттай үед хэл дээр цагаан саарал эсвэл хар саарал өнгийн бүрхүүл ажиглагддаг. Энэ бүхэн өвчний хүнд байдлаас хамаарна. Та үүнийг халбагаар шалгаж болно.

  • Халбага ав.
  • Халбагаар хэлээ хусаад үз.
  • Бүрхүүлийн өнгийг шалгаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close