ЗӨВЛӨГӨӨЭрүүл мэнд

Өтгөн хаталтыг эмчилж, гэдсийг цэвэрлэх үйлчилгээтэй амтат ундаа

Жингээ хасахыг хүсч байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл бид танд зөвлөгөө, зааварчилгаа өгье. Та ердөө л нэг төрлийн ундааг уугаад л гэдсээ цэвэрлэж, хоол боловсруулах системээ дэмжээд зогсохгүй хүссэн жингээ хасч чадна. Үнэхээр гайхалтай, чихэнд сонсголонтой байна уу? Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн бодит амьдрал дээр биелэлээ олж, таны турах хүслийг гүйцэлдүүлнэ.

Сүүлийн үед хүмүүсийн сонирхон хэрэглэх болсон Чиа үрний тухай та мэдэх үү? Энэ нь эслэг, төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг учир эрүүл мэндэд онцгой сайн нөлөө үзүүлэх төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулж, тураана. Тиймээс энэ тань ундааны нэг дэх орц байх болно.

Харин үүн дээр нэмэгдэх орц бол нимбэг юм. С витамины эх үүсвэр болсон тус жимс нь мөн адил биеийг цэвэрлэх төдийгүй өөр бусад эерэг нөлөөг үзүүлнэ. Тэгвэл эдгээрийн нэгдэл нь ямар хүчтэй байх бол?

Та өглөө сэрсэн даруйдаа хамгийн түрүүнд бэлтгэсэн ундаагаа уух ёстой. Ингэснээр өглөөг эрч хүчтэй эхлүүлж, хоол боловсруулах системээ сэрээж, бүх л өдрийн турш бухимдал, стрессээс хол байж чадна. Мөн энэ нь таны өөхийг давхар шатааж, турах явцыг түргэсгэнэ.

Орц:

  • Цэвэршүүлсэн ус – 300 мл
  • Чиа үр – 1 халбага
  • Нимбэг – 1 ширхэг
  • Зөгийн бал

Эхлээд 100 мл усанд чиа үрээ хийнэ. Ингээд 1 цаг болсны дараа чиа үр хөөж, желатин шиг болсон байх ёстой. Дараа нь үүн дээрээ үлдсэн ус болон нимбэгний шүүсээ нэмж хийгээрэй. Бэлэн болсон ундаан дээрээ зөгийн балаа нэмж амт оруулна. Ингээд л таны амттай хийгээд үр дүнтэй ундаа бэлэн болох бөгөөд та үүнийг өлөн дээрээ ууж хэвшээрэй.

Тус ундаа нь өтгөн хаталтыг эмчилж, таныг ямар ч асуудалгүй хүндэрдэг болоход ч мөн тусална.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close