ХҮМҮҮС

Талийгчийн ах Ч.Гэрэлхүү: “Ямар шүүх шинжилгээний хариу гэхээр бүтэн сар болоход гардаггүй юм бэ”

Талийгч Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдснаас хойш 27 хоног өнгөрчээ.
Түүний нас барсан дуудлага 10 дугаар сарын 24-ны шөнө анх ирсэн гэдэг. Хэргээс хойш 14-21 дараа
задлан шинжилгээний хариу ил болсноор түүний үхлийн шалтгаан тодорно гэж байсан ч одоог хүртэл
үхлийн шалтгаан олон нийтэд ил болоогүй байна. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага
түүний үхлийг “Гадны нөлөөгүй” гэх дүгнэлт гарсан тухай мэдээлсэн ч энэ тухай цагдаагийн газраас
үгүйсгэсэн юм.

MNTM нэвтрүүлэг талийгчийн ээжийн хүсэлтээр өнгөрөгч 7 хоногоос эхлэн гарч эхэлсэн ч
талийгчийн ах нэвтрүүлэгт хэтэрхий их монтаж хийгдсэн тухай бичжээ. Мөн тэрээр тус нэвтрүүлгийн
оролцогчид болон шүүгчдээс ирж уулзах нь байтугай утсаар яриагүй гэдгийг хэлжээ. Ганцхан
нэвтрүүлгийн турш талийгчийн хамгийн сайн найз байсан Н.Бадмаараг холбогдсныг дурьджээ.
Тэрээр: “Шоунд оролцож байсан охидуудаас хэн ч ээж дээр нь очоогүй яг нэг даалгавар дарамт авсан
юм шиг ээжид нь асуух зүйл их байгаа тэмцээний гурван шүүгч ирэх байтугай утсаар ч яриагүй хүн
чанар байгаа бол 49 хоногийг нь дуусахаас өмнө очоорой ээжид асууж лавлах зүйл байна” хэмээн
бичжээ. Мөн тэрээр “Ямар шүүх эмнэлгийн дүгнэлт гэхээр бүтэн нэг сар болчихоод байхад гарахгүй
байгаа юм бэ Хурдан хариугаа гаргахыг шаардаж байна” гэжээ.
Талийгчийн ах Ч.Гэрэлхүү цагдаа шүүхийн байгууллага үнэн зөв ажиллахгүй бол уг хэргийн үнэн
зөвийг өөрөө илрүүлнэ хэмээгээд байгаа билээ.
Талийгчийн сайн найз Н.Бадмаараг өөрийн цахим хуудсанд дараахи зүйлийг бичсэн байжээ.

Source:best100news.com

Related Articles

Close