Сонин хачин

”MNTM” нэвтрүүлгийн 4 дэх дугаараас хасагдсан хэсэг ил боллоо

“MNTM” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдсантай холбогдуулан хэсэг хугацаанд завсарлаад байсан. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн талийгаачийн ар гэр болон үзэгчдийн хүсэлтээр шоу эргэн цацагдаж эхэлсэн хэдий ч нэвтрүүлэгт монтаж хийн хассан байсанд үзэгчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр буй.

Гуравдугаар дугаарын төгсгөлд гарсан охидын дундах үл ойлголцол монтаж хийгдэн хасагдсан байсан бөгөөд түүнийг талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү олонд ил болгожээ. Түүний дэлгэсэн энэхүү хэсэг өмнөх дугаарын төгсгөлд “Дараагийн дугаарт” хэмээх тодотголтойгоор гарч байсан хэдий ч дараагийн дугаарт монтаж хийгдэн хасагдсан байсан бөгөөд цаашдаа ч мөн нэвтрүүлэгтээ монтаж хийх нь ийн ойлгомжтой болов бололтой.

 

Image may contain: 1 person, sitting and text

 

 

No automatic alt text available.

 

 

 

Related Articles

Close