ЗӨВЛӨГӨӨЭрүүл мэнд

Шингэн үсийг өтгөрүүлж, ургуулах аргууд

Үс сайхан бол зүс сайхан гэх үг хамгийн үнэн бас бодитой. Ялангуяа бидний амьдралыг буруу хэмнэлээс болж, үс ихээр унаж бас гэмтдэг. Энэ тохиолдолд таны авч болон хэд хэдэн арга хэмжээ гэж бий. Гэрийн нөхцөлд хэрэглэж болох эдгээр арга нь үсийг өтгөрүүлж, эрүүлжүүлэх болно.

Желатин болон эфирийн тос

Желатин нь уураг хүчтэй эх сурвалж учир таны үсийг ургуулж, өтгөрүүлнэ. Тал аяга желатинд 2 грамм уураг агуулагддаг бөгөөд энэ нь үсний гэмтлийг эмчилж, их хэмжээний шим тэжээлийг өгөх юм. Иймд усанд желатин хийж, хутгаад дээр нь хэдэн дусал эфирийн тос хийж холиорой. Бэлтгэсэн маскаа үсэндээ тараан жигд түрхэж, 5-10 минутын дараа усаар зайлж арилгана.

Өндөг болон таргаар бэлтгэх маск

Өндөг нь шингэн, тослог үсийг бэхжүүлэхэд зайлшгүй шаардлагатай уураг, биотин, В12 витаминаар баялаг. Та өндгийг тарагтай хольж бэлтгээд хутгана. Үүнийгээ үсэндээ түрхэж, 1 цаг болсны дараа усаар угааж арилгана.

Үсээ боож унтах

Үс таныг унтаж байхад хамгийн ихээр ургадаг. Тиймээс унтаж байхдаа үсэндээ анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. Хэрэв та унтахын өмнө үсээ угаасан бол, дээрээ хөнгөн боож унтаарай. Энэ нь үсний ургалтыг дэмждэг бөгөөд өглөө гэхэд багаар ургасан байх аж. Иймд энэхүү аргыг тогтмол хэрэглэж байгаарай.

Үсээ угаахаас өмнө иллэг хийх

Судалгаагаар хуйхандаа массаж хийснээр үс ургах, өтгөрөхөд тусалдаг. Массаж нь цусны эргэлтийг дэмжинэ. Шампунь ашиглаж, үсээ угаахаас өмнө хуйхандаа дугуй хөдөлгөөнөөр зөөлөн массаж хий. Үсний эмчилгээний тос эсвэл хэдэн дусал кокосын тосыг хэрэглэж, иллэг хийгээрэй. Энэ нь үс уналт, гэмтсэн үсний хувьд ашиг тус өндөртэй.

Ногоо, жимс, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх

Бат бөх эрүүл үстэй байхын тулд та хоолны дэглэмдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Амин дэмээр баялаг жимс, ногоо, уургаар баялаг хоол хүнс түлхүү идэж хэрэглээрэй. Энэ нь таны биеийг дотроос нь эрүүлжүүлж, үсийг ч мөн эмчлэх юм.

Үсний хайч болон индүүнээс татгалз 

Үс эрүүл үедээ л илүү үзэсгэлэнтэй харагддаг. Тиймээс индүү, хайчаар үсээ гэмтээд, хуурамч сайхан төрх үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд илүү аюул багатай аргууд ч хэрэглэж болно шүү дээ. Ямартай ч, халуун сэнс, индүү, хайч зэргээс татгалзаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close