Сонин хачин

Аялах нь гэрлэхээс илүү аз жаргал өгдгийг судалгаа харуулжээ

Аялал захиалгын booking.com сайтаар дамжуулж 17 өөр улс орны 17 мянган хүнээс ярилцлагын аргаар судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 77 хувь нь сэтгэл санаагаа засахын тулд аялах шийдвэр гаргадаг хэмээсэн байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 49 хувь нь аялалд гарахаар бэлтгэж, хүлээх нь хуримын өдрийнхөөс ч их догдлол төрүүлсэн тухайгаа хуваалцжээ. Мөн аяллаар явах нь амьдралд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг учраас хостой байхаас ч дээр хэмээжээ.

Шинэ хүнтэй танилцаж болзоонд явахаас илүүтэй шинэ газар очиж үзэхийг илүүд үзсэн гэнэ. Оролцогчдын 70 гаруй хувь нь аялалд явах нь шинэ зүйл худалдаж авахаас илүү сайхан мэдрэмж төрүүлдэг тухайгаа ярьжээ. Мөн оролцогчдын 80 хувь нь газрын зураг дээрээс аялах газраа сонгож маршрутаа төлөвлөх нь хамгийн догдлом мөч байдаг гэсэн хариулт өгчээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close