ЗӨВЛӨГӨӨ

Цэрэг армийнханы баримталдаг хоолны дэглэм: долоо хоногт 4 кг өөхнөөс салгана. Энэ бол хамгийн үр дүнтэй хоолны дэглэм! Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/256937/ © XopoM News

Хүн биеэ зөв сайхан хэлбэртэй байлгахыг байнга бодож байх ёстой ч урин дулаан цаг, баяр ёслол дөхөөд ирэх үед энэ асуудал бүр ч хурц байдлаар илэрч эхэлдэг билээ. Янз бүрийн хоолны дэглэм баримтлах олон янзын арга бий боловч эдгээр нь ихээхэн сөрөг үр дагавартай байдаг байна. Хэдийгээр жингээ багасгаж чадсан ч эрүүл мэндээ муутгах гэх мэт. Энэ удаа харин цэргийн хоолны дэглэм гэдэг зүйлийг танилцуулж байгаа бөгөөд цэрэг армийн хоол хүнсний мэргэжилтнүүд цэргийнхэнийг эрүүл байлгахад зориулж гаргасан тусгай дэглэм юм. Хоолны орц, төрөл нь илүүдэл өөхийг шатааж, бодисын солилцоог нэмэгдүүлэх замаар тураах зорилготой билээ. Цэргийн хоолны дэглэм

Энэхүү бага калори бүхий хоолны дэглэмийн ачаар та 3 өдөрт дунджаар 0,5 кг өөх шатааж, нэмээд 2-3 кг илүүдэл шингэнийг үгүй болгоно. Дэглэм баримтлах хугацаа нь зорилгоосоо хамаарч янз бүр байж болох юм. Энэ дэглэмийн үед та янз бүрийн үнэтэй хоолны нэмэгдэл, органик хүнс зэрэг зүйл авах шаардлага үгүй. Бүх л хэрэгтэй зүйл элбэг олдох бөгөөд та аль ч дэлгүүрээс худалдан авах боломжтой юм. 3 хоног хоолны дэглэм барьсны дараа 4 хоног энгийн байдлаар хооллоод дараа нь энэ үечлэл давтагдаж хүссэн хэмжээгээр турах хүртэл тань үргэлжлэнэ. Эхний өдөр (1400 калори) 1. Өглөөний хоол: аяга халуун цай эсвэл кофе байх ба сахар байж болохгүй. Нэг грейпфрут, бүхэл үрийн талханд самрын тос түрхэж иднэ.

Өдрийн хоол: жигнэсэн туна загас 200гр, зүсэм талх. Аяга чихэргүй цай эсвэл кофе ууж болно.

Оройн хоол: 100-120гр ямар нэг чанасан махыг 200 гр хэрээний нүдтэй (спарж) хольж иднэ. Мөн алим юм уу хагас гадил идэж болох бөгөөд нэмэлт болгон 150 гр мөхөөлдсөөр өөрийгөө шагнаж болно шүү.

Хоёр дахь өдөр (1200 калори) 1. Өглөөний хоол: бүхэл үрийн талх нэг зүсэм, чанасан өндөг, жижиг гадил жимс. Бас ямар ч төрлийн халуун шингэн ууж болох ба сахар байж болохгүй.

Өдрийн хоол: Тосгүй хоормог, 6 жижиг жигнэмэг, нэг чанасан өндөг. Оройн хоол: Тахианы хоёр зайдас, жигнэсэн юмуу чанасан брокколи, 150 гр мөхөөлдөс, алим Гурав дахь өдөр (1100 калори) 1. Өглөөний хоол: 5-6 ширхэг жигнэмэг, алим, 2 зүсэм чеддер-бяслаг. Аяга цай юм уу кофе. Өдрийн хоол: шарсан талх, чанасан өндөг Оройн хоол: 200 гр чанасан туна загас, хагас гадил, 150 гр мөхөөлдөс Энэ хоолны дэглэм нь таныг өлсгөж амжихгүй байх, калорийн хэмжээ бүтэн өдрийг даах хэмжээтэй байхаар тааруулж зохиосон байна. Хоолны хооронд өөр ямар нэг зүйл идэхгүй боловч усыг хүссэн хэмжээгээр ууж болно. Дараагийн 4 өдөр хэвийн байдлаар хооллох боловч мэргэжилтнүүд өдөрт 1500 калориос их хэмжээний хоол хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хоолны дэглэм баримталж байх үедээ байнгын биеийн ачаалал авах тухай бас мартаж болохгүй шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close