ЗӨВЛӨГӨӨЭрүүл мэнд

Деменцээр (оюун ухаан муудах) өвчилж байгааг хэрхэн олж мэдэх вэ

Танд эсвэл таны ойр дотны хүн деменцээр өвчилж байгааг хэрхэн олж мэдэх вэ? Эмч нар нийтлэг илрэх дараах 10 шинж тэмдгийг тодорхойлсон байна.

ШИНЖ ТЭМДЭГ 1. БОГИНО ХУГАЦААНЫ ОЙ САНАМЖ АЛДАХ

Түлхүүрээ эсвэл шилээ хаана тавилаа гэж байнга л мартаж явдаг. Харин энэ нөхцөл байдал хүндрээд байвал деменцийн дохио байж болно.

Богино хугацааны ой санамж алдаж байгаа хүний хувьд хэдэн арван жилийн тэртээх үйл явдлыг санаад байгаа хэрнээ хэдхэн хоногийн өмнөх зүйлийг санахгүй байх тохиолдол ажиглагдана.

ШИНЖ ТЭМДЭГ 2. СЭТГЭЛ САНААГААР УНАХ

Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх – деменцийн анхан шатанд илрэх шинж тэмдэг. Деменцийн өвчтөнүүдэд депресс их хэмжээгээр илэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр сэтгэл санаа сайн, муугаар өөрчлөгдөнө.

ШИНЖ ТЭМДЭГ 3. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛ МУУДАХ

Оюун ухаан муудахад анхаарал төвлөрөл суларч аливааг төлөвлөх, шийдвэр гаргах чадвар нь сулардаг. Мөн тоо тогтоох чадвараа гээх ажээ.

ШИНЖ ТЭМДЭГ 4. АЖИЛДАА ТҮҮРТЭХ

Тархи гэмтэж эхэлсэн бол өдөр тутмын ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Үүнд гэрийн ажил байж болно (хоол хийх, гэрээ цэвэрлэх, ногоо тарих). Эсвэл аливаа ажил гүйцэтгэх дэс дарааллаа алдана.

ШИНЖ ТЭМДЭГ 5. ЦАГ НАРАА ЯЛГАХГҮЙ БОЛОХ

Дэлхий ертөнц цаг нараа даган амьдарч байхад өвчтөн цагийн баримжаагаа алдсан байдаг. Энэ үед хэзээ юу болох нь хамаагүй – маргааш уу, жилийн дараа юу?

ШИНЖ ТЭМДЭГ 6. ОРОН ЗАЙ БАРИМЖААГАА АЛДАХ

Цагийн баримжаагаа алдсан өвчтөн орон зай баримжаагаа алддаг. Нэг газар ирээд хаана ирсэнээ санахгүй, яаж ирсэнээ ч мэдэхгүй байх тохиолдол гарна. Хэрвээ таны ойр дотны хүнд энэхүү шинж тэмдэг илэрч байвал тархины үйл ажиллагаа муудаж байгаа гэж ойлгоорой.

ШИНЖ ТЭМДЭГ 7. БИЧИХ ЧАДВАРАА АЛДАХ

Оюун ухаан замбараагүй болоход бичгийн ажил ч мөн алдагдана. Деменцээр шаналж байгаа өвчтөн санаа бодлоо цаасан дээр буулгаж чадахаа больдог.

ШИНЖ ТЭМДЭГ 8. ДАВТАХ

Тавьсан асуултаа дахин дахин асуух эсвэл хийсэн зүйлээ дахин давтан хийнэ. Эдгээр шинж тэмдэгт яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй.

ШИНЖ ТЭМДЭГ 9. ӨӨРЧЛӨЛТӨӨС ОГЦОМ АЙХ

Деменцээр шаналж байгаа өвчтөн өөрчлөлтөөс айдаг. Учир нь тэд шинэ мэдээллийг тогтоож чадахгүй өөрсдийгөө төөрөгдөлд орно хэмээн айдаг байна.

ШИНЖ ТЭМДЭГ 4. СУЛБАЙХ

Депресс нь нозоорох эсвэл бие сулбайх байдалтай хавсардаг. Хүн амьдралын сонирхлоо алдах, эсвэл хоббигоо орхих, ямар нэгэн зүйл хийх дур сонирхолгүй болох. Зарим тохиолдолд бие сулбайх нь депресстэй холбоотой тул шууд деменцийн шинж тэмдэг гэж авч үзэхгүй.

Бие сулбайж аливаад сонирхолгүй болох явдал нь деменцийн бусад шинж тэмдэгтэй цуг илэрч байгаа бол анхаарна уу.

Admin
the authorAdmin