Зурхай

Зурхайн ордоор нь бүсгүйчүүдийг юунд сэтгэл санаа нь зовниж эмзэглэдэг болохыг мэдэж аваарай.

Хонь

Өөрөөрөө бахархдаг Хонины ордын эмэгтэйчүүд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэхээс эмээдэг. Түүнчлэн тэдний хамгийн том айдас бол хайртай хүндээ гологдох явдал юм. Ийм нөхцөлд тэд ихэвчлэн догшин, хэрцгий зан авиртай болж хувирдаг.

Үхэр

Энэ ордын эмэгтэйчүүдийн сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол бусад хүмүүс өөрийг нь сонсохгүй байх, ойлгохгүй байх явдал байдаг. Хэрэв та түүнд “надад чамд зориулах цаг алга” гэж хэлэх юм бол тэр шууд л уйлах болно.

Ихэр

Тэдний ойлгомжгүй байдал нэг мэдэхэд айдас бий болгодог. Ихрийн ордын эмэгтэйчүүдийн хамгийн их сэтгэл зовнидог асуудал бол төгс төгөлдөр биш байх явдал юм. Та түүнийг өвтгөхийг хүсэж байна уу? Маш амархан. Түүнд та төгс эмэгтэй биш гэдгийг нь хэлэхэд хангалттай.

Мэлхий

Мэлхийн ордын эмэгтэйчүүдийг юунд тэгтлээ их эмзэглэдэг болохыг хэлэхэд хэцүү. Ер нь бол тэд ганцаараа байх болон өөрийн байр сууриа алдах үедээ маш их эмзэглэдэг. Эдгээр асуудал нэг эх сурвалжаас үүдэлтэй – тэдний дутагдалтай зан чанар.

Арслан

Та Арслангийн ордын эмэгтэйг галзууруулж, өөрийнхөө дайсныг болгохыг хүсэж байна уу? Түүнд чадах зүйл гэж байхгүй юм шиг мэдрэмжийг төрүүлэхэд хангалттай. Мөн тэд гадаад төрх нь гундсан үед бусдын хэлэх үгнээс маш их эмзэглэдэг байна.

Охин

Охины ордын эмэгтэйчүүд муухай үгийг хүлээж авах чадваргүй. Тэр муу хүн байхаас огтхон ч айдаггүй. Магадгүй тийм учраас тэр бүх зүйлийн хэмжүүрийг тодорхойлох дур сонирхолтой байдаг байж мэдэх юм. Гэсэн хэдий ч ямар нэгэн зүйл тэдний санаснаар болохгүй болох үед, тэд гэнэт дэлбэртлээ уурладаг. Сайхан үг биш, зөвхөн зөв үйлдэл тэдний сэтгэлийг дэвтээнэ.

Жинлүүр

Энэ ордын эмэгтэйчүүдийн айдаг зүйл бол буруу сонголт хийх вий гэсэн бодол юм. Та түүний сэтгэлийг эмзэглүүлмээр байна уу? Түүнээр ямар нэгэн шийдвэр гаргахыг хүс. Дараа нь түүний гаргасан шийдвэрт буруутга. Ингээд л болоо.

Хилэнц

Хилэнцийн ордын эмэгтэйчүүд хэн нэгнийг амьдралдаа оруулж ирж, түүнээс хараат болж, сул дорой нэгэн болохоос сэтгэл нь үргэлж зовниж байдаг. Бүх шийдвэрийг тэр биш хажуу дахь хүн нь гаргаж эхлэхэд, тэр өөрөө тухайн хүнээс зайгаа барихыг илүүд үзнэ.

Нум

Нумын ордын эмэгтэйчүүд эрх чөлөөгөө алдах вий гэсэн бодол нь тэднийг үргэлж тавгүйтүүлдэг ба тэд ихэнхдээ өөрийнх нь биеэ даасан байдлыг хүлээн зөвшөөрөх нэгэнтэй гэр бүл болохыг хүсдэг. Та түүний бүх эрх чөлөөг боож эхлэхэд, энэ ордын эмэгтэй яах учраа олохгүй, сэтгэл санаа нь хэцүүднэ.

Матар

Тэд алдахаас айдаг. Жишээ нь Матрууд бялуу хийх шинэ орц сурсныхаа дараа, амтат бялууг өөрийн гараар хийж үзэхээр оролдох боловч, бүтэлгүйтчих вий гэж санаа нь зовох болно.

Хумх

Хумхын ордын эмэгтэйчүүд хажуу дахь хүндээ уйтгартай, сонирхолгүй санагдах вий гэхээс санаа нь зовдог. Хэрэв та энэ эмэгтэйн сэтгэл санааг тавгүйтүүлэхийг хүсвэл, түүнийг хурцаар шүүмжилж, бага зэрэг гоочлоход хангалттай.

Загас

Тэд хайртай хүнийхээ дэмжлэгийг авч чадахгүй байх үедээ сэтгэл санаагаар унадаг. Мөн ганцаардах вий гэсэн бодол тэдний хувьд хамгийн том айдас нь юм. Түүний сэтгэл амархан эмзэглэнэ – одооноос эхлэн чиний асуудал минийх биш гэж хэлэхэд хангалттай.

Admin
the authorAdmin