ЗӨВЛӨГӨӨ

ЕРДӨӨ 1 МИНУТ ДОТОР НҮДНИЙ ОЙР ОРЧМЫГ ЗАЛУУЖУУЛАХ ЯПОНЧУУДЫН ХЭРЭГЛЭДЭГ ОНЦГОЙ АРГА.

Нас ахих тусам нүд болон нүдний эргэн тойрон хөгширч байгааг анзаарч мэдэрдэг. Зовхи унжиж нүдний үзүүр суларч бас унжина, нүдний эргэн тойрон жижиг үрчлээснүүд нэг нэгээрээ нэмэгдэх бөгөөд үүнээсээ болж хавагнасан юм шиг л харагддаг. Нүд орчмын арьсыг залуужуулж “хуучин байдалд нь эргүүлэн оруулах” азийн шиацу иллэгийг танд танилцуулахаар бэлдлээ. Иллэг нь бусад дасгалуудаас ялгагдах ганц онцлогтой – тодорхой цэг дээр дарах. Шиацуг япон эмэгтэйчүүд хийдэг, магадгүй энэ нь тэдний гоо сайхан, залуу харагдах нууц нь ч байж болох юм.

Сүүлийн жилүүдэд алдаршаад байгаа уг иллэгийг танд танилцуулах гэж байна, гэхдээ одоогоор анагаах ухааны талаасаа зөвхөн Японд л хүлээн  зөвшөөрөгдөөд байгаа. Шиацу иллэгийг өдөр болгон хийхэд танд ердөө ганцхан минут л хангалттай. Өглөө хийхийг зөвлөдөг, мөн орой таны нүд ядарсан бол дахин хийж болно.

ШИАЦУ ИЛЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ

Уг иллэгийн нэршил нь японы хоёр үгнээс бүтсэн: “дарах” болон “хуруу”. 20-р зууны эхэнд Токудзиро Намикоси зохиосон гэдэг. Иллэгийг төвдийн анагаах ухааны анатом болон нууц дээр үндэслэн зохиожээ, зохиогч өөрөө уг иллэгийг үе мөчний үрэвсэлд ашиглаж байсан байна. Энгийн бас үр дүнтэй уг арга нь түүнд таалагдсан бөгөөд тогтмол хийх зуршилтай болчихжээ. Ингээд цаг хугацааны эрхэнд Японд хүлээн зөвшөөрөгдөж олон хүн идэвхтэй хийж эхэлсэн байна, тэр дундаа гоо сайхны арчилгаанд ч өргөн ашиглаж эхэлсэн. Зохиогч өөрөө 95 насалсан бөгөөд өөрийнхөө өндөр наснаас хамаагүй залуу харагддаг байсан нь сонирхолтой. Хүн өвдөж байгаа хэсэг дээрээ өөрийн мэдэлгүй дарж иллэг хийдэг, үүний үр дүнд цусан хангамж нь сайжирч халж эхэлдэг юм байна лээ гэж дурсан ярьж байжээ.

Иллэг хэрхэн нөлөөлдөг вэ? Бие махбодь болон нүүрний хэсэгт маш олон цэгүүд байрладаг. Эдгээр цэгүүд дээр дарахад цусны эргэлт болон тунгалгийн үйл ажиллагаа сайжирдаг, мөн бодисын солилцоо эд эсийн хэмжээнд идэвхжиж ирдэг. Бие махбодь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх үйл ажиллагаа явагддаг ажээ.

Бие даан иллэг хийж байгаа үед зарим нэг цэгүүд дээр дарахгүй байсан нь дээр (зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх). Хүчтэй биш байдлаар дарах бөгөөд иллэг хийж байхад танд багахан таагүй мэдрэмж мэдрэгдэж байх ёстой.

Нүд орчимд иллэг хийхэд дараах эерэг өөрчлөлтүүд гарна:

  • Булчин чангарна
  • Үрчлээ арилна
  • Коллаген болон эластын ялгаруулалт ихэссэний үр дүнд арьсны уян хатан чанар сайжирна
  • Арьсны тосны ялгаруулалт тогтворжино

 

1. ЗОВХИ ӨРГӨХ

Нөлөөлөх цэгүүд: хөмсөгний дотор болон гадна талд, мөн хөмсөгний дунд хэсэгт

Долоовор, ядам болон дунд хуруунуудаа цэгүүд дээр байрлуулж дарна. “Зовхийг байранд нь авчрах”- ын тулд хуруунуудаа дарж байхдаа бага зэрэг дээш өргөсөн байдалтай иллэгийг хийнэ.

Хугацаа: 7 секунд

 

2. “ГАЛУУНЫ САРВУУ” ҮРЧЛЭЭСИЙГ АРИЛГАХ

Нөлөөлөх цэгүүд: нүдний гадна талд

Долоовор хуруугаа цэг дээр байрлуулаад бага зэрэг халаана – дараад суллаад байгаарай. Хуруугаа салгахгүйгээр булчинг чамархай руугаа бага зэрэг татаж болно. Арьсыг бус чухам булчинг татах ёстойг анхаараарай.

Хугацаа: 3 секунд

Давталт: 3 удаа

 

3. ХАВАН БУУРУУЛАХ

Нөлөөлөх цэг: Нүдний дотор болон гаднах цэг

Долоовор хуруунуудаа нүдний дотор хэсэгт байрлуулаад татахгүйгээр зөвхөн дарна. Мөн “сэрээ” иллэг хийж болно – дунд болон долоовор хуруугаа нүдний гадна болон дотор цэг дээр байрлуулаад зэрэг дараарай.

Хугацаа: 3 секунд

Давталт: 3 удаа

 

4. ХӨМСӨГНИЙ ДУНД ГАРСАН ҮРЧЛЭЭГ АРИЛГАХ

Нөлөөлөх цэг: “гурав дахь мэлмий” буюу хөмсөгний завсар

Долоовор, дунд болон ядам хуруугаа нийлүүлээд хурууны өндгүүдийг 3 цэг дээр байрлуулж дарна.

Хугацаа: 5-7 секунд

Давталт: 2 удаа

 

5. НҮДНИЙ ДООРХ АРЬСЫГ ЗАЛУУЖУУЛАХ

Нөлөөлөх цэг: нүдний доогуур

Долоовор, дунд болон ядам хуруугаа цэгүүд дээр байрлуулж дарна.

Хугацаа: 10 секунд

Давталт : 2 удаа

Эдгээр иллэгүүдийг цогцоор нь эсвэл салгаад хийсэн ч болно. Уг иллэг нь өөр бусад төрлийн нүүрний иллэг болон дасгалыг илүү үр дүнтэй болгоход ч туслах юм.

Source:xopom.com

Admin
the authorAdmin