Сонин хачин

Эмэгтэй хүнийг муухай харагдуулдаг 5 зүйл

 

Орчин цагт хүмүүс элдэв бараа бүтээгдэхүүнээр хахаж цацаж байна. Энэ байдлаас болоод ч тэр үү гоо сайхан  өчүүхэн зүйлээс эхэлнэ гэдгийг бүсгүйчүүд мартах болжээ. Өөртөө анхаарал тавьсан эмэгтэй гэхээрээ заавал толгойноосоо хөл хүртлээ үнэтэй хувцас өмссөн байх албагүй. Өчүүхэн ч гэсэн анхаараагүй орхисон зүйл – эмэгтэй хүний гадаад үзэмжийг шууд гутаана.

Та хичнээн үнэтэй бас моодны хувцас өмссөн ч бай хамаагүй, эдгээр алдааг хийсэн л бол таны гоо сайхан харагдах хүсэл салхинд хийсэн одно.

Ингээд эмэгтэй хүний гадаад үзэмжийг гутаах 5 зүйлийг танилцуулж байна.

1. САХАЛ

Хэдий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сахалтай бүсгүйгээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулж байгаа ч гэлээ олон нийтийн дунд сахалтай яваа бүсгүйг нэг их таашааж хүлээн авахгүй нь мэдээж. Нүүрэн дээрх үснээсээ харамсах зүйлгүйгээр сал. Аз болж илүүдэл үснээсээ салах маш олон арга бий болжээ – жирийн хавчаараас эхлээд илүүдэл үс хусах, гуужуулагч мөн лазер эмчилгээ ч байна.

2. БОХИР ГУТАЛ

Гоо сайхан бүсгүй бохир гуталтай байна гээд та төсөөл дөө? Энэ гэрэл зураг гоё хэвээрээ харагдах уу эсвэл гоо сайхан шууд шалан дээр унах уу? Хоёр дахь нь л болов уу. Гутландаа анхаарал хандуулж бай, байнга цэвэрлэж заншаарай. Юмыг яаж мэдэх вэ, цүнхэндээ жижигхэн сойзтой ч явсан болно.

3. ХУУЧИРСАН ЦҮНХ

Хагарсан, хуучирсан, хэлбэрээ алдсан цүнх хичнээн үнэтэй брэнд байгаад ч нэмэргүй. Хэрвээ цүнхээ янзлуулах хэрэгтэй бол цүнх засварын газарт өг… эсвэл шууд хогийн саванд хий.

4. МАНИКЮР ХИЙЛГЭЭГҮЙ ХУМС

Өөртөө анхаарал тавиагүй эмэгтэйг шууд хумсаар нь тодорхойлж болно. Заавал мэргэжлийн маникюр хийлгэх шаардлагагүй, ариун цэвэр сахих үүднээс зассан байх ёстой. Хумсан дээрээ заавал зураг зурах ямар хэрэг байна. Хумсаа сайхан тэгшлээд, ургасан махыг нь авахад л болно – хумсан дээрээ зураг зуруулах мөнгөө хуримтлалдаа хийгээрэй.

5. ЗАВААН ТОЛГОЙ

Энэ бол бүх эмэгтэйчүүдэд хамаатай чухал дүрэм. Толгойгоо угаах цаг өөртөө гарга, таниас их цаг авахгүй шүү дээ. Бас нэг хувилбар – хуурай шампунь ашиглаж болно, гэхдээ уг арга нь зөвхөн хэдхэн цагийн турш л таныг аварна шүү.

Admin
the authorAdmin