Сонин хачин

Энэ 3 нууцыг найздаа хэзээ ч хэлж болохгүй хэлвэл дараа нь харамсах болно.

Сайн найзтай байна гэдэг үнэхээр аз завшаантай хэрэг, уйтгарлаж гуниглах үед сэтгэл санааг дэмжиж, тайтгаруулахаас гадна хүнд хэцүү нөхцөлд танд тусламжийн гараа сунгана. Гэхдээ найз бүхэн ийм биш.

НАЙЗТАЙГАА ЯРИХ ХОРИОТОЙ СЭДВҮҮД

Найзтайгаа хэтэрхий ойр дотно байх эсэх нь хамаагүй, дараах сэдвүүдийн талаар хэзээ ч ярилцах хэрэггүй. Тэр ч бүү хэл ярих тохиромжтой цагийг ч хүлээх шаардлагагүйг анхаараарай.

1. ХАЙРТАЙ ХҮНТЭЙГЭЭ ЯМАР ХАРИЛЦААТАЙ БАЙГАА ТАЛААР

Мэдээж хэрэг та найз залуугаа найзууддаа танилцуулах нь ойлгомжтой, мөн түүний талаар найзуудаасаа асууна. Эсвэл та тэдний бодлыг ч асуухгүй, найзууд болон найзуудтайгаа хамтдаа хөгжилдөнө. Гэхдээ хайртай хүнтэйгээ ярилцсан зүйлс болон түүний талаар, өөрсдийнхөө харилцааны тухай илэн далангуй мэдээллийг найзууддаа өгөх хэрэггүй. Энэ нь цаашид та хоёрын харилцаанд сөрөг үр дагавар авчрахгүй байх ач тустай юм.

Түүнчлэн хайртай хүнийхээ талаарх мэдээллийг нэг бүрчлэн хэлэх хэрэггүй, хэрэв ингэх юм бол та хоёрын дунд хүйтэн хөндий харилцаа үүсэх үндэс тавигдана.

Мөн та хоёрын талаарх сөрөг бодол найзуудын чинь дунд үүсэх бөгөөд хосууд нэгнийгээ уучлах боловч найзууд чинь та нарын тухай сөрөг бодолтой хэвээрээ байх болно.

2. САНХҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Хэрэв та энэ цаг мөчид өр зээлэнд орох эсвэл санхүүгийн асуудалтай байгаа бол эдгээртэй холбоотойгоор сэтгэл хөтлөлдөө автан, найзууддаа хэлэх хэрэггүй. Тэд хэрэв танд чин сэтгэлээсээ ханддаггүй бол дотроо битүүхэн бах таваа хангах болно. Хамгийн гайхалтай нь, цааш бусад хүмүүст таныг зовж, зүдэрч байгаа мэтээр цуу яриа тараана. Санхүүгийн нөхцөл байдал сөрөг үр дагаварт хүрсэн бол өөрөө л шийдвэрлэ.

3. ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ЗОРИЛГО

Хэрэв та амьдрал эсвэл өөрийгөө өөрчлөх талаар бодож, төлөвлөж байгаа бол заавал ч үгүй энэ талаараа бусдад зарлах хэрэггүй. Өөрчлөлтийг хэлж биш, үйлдлээрээ харуулдаг гэдгийг санаарай. Бусдад хэлсэн төлөвлөгөө эсвэл зорилго чинь биелэхгүй бол яах вэ? Хүмүүст, тэр тусмаа хүмүүсийн таныг гэсэн хүлээлтэнд ямар хариу барих вэ? Тэд таныг хэлсэндээ хүрдэггүй гэж элдвээр хэлэхгүй юу

Admin
the authorAdmin