Зурхай

Наймдугаар сарын зурхай

Хонь

8  сар бол Хонины ордныхонд зориулагдсан гэж хэлж болно. Та хүсэж, зорьсон зүйлийнхээ араас тууштай тэмц. Эсвэл юу ч хийх хэрэггүй. Энэ нь таныг гаргах шийдвэртээ бат зогс хэрэгтэй гэсэн үг юм. Өмнө чинь тулгарах сорилтыг даван туулж чадвал, ард нь байгаа амжилтаас атгана. Гэхдээ бүх зүйл зөвхөн танаас хамаарахгүй гэдгийг сана.

Тиймээс энергиэ нөхөх арга хэмжээ аваарай. Ядаргаанд орохоос сэргийлж, амин дэмээ сайн нөхөхөд гэмгүй. Зарим нэг жижиг сажиг зүйлсэд ач холбогдол өгөх хэрэггүй. Ингэж чадвал та амьдралаас баяр хөөрийг мэдэрнэ. Бусдад тусламжийн гараа сунгах нь хожим эргээд бусдаас тусламж хүсэхэд нэмэртэй. Сарын дундуур эрч хүч суларч мэднэ.  Айдсаа дарж, тууштайгаар урагшлах юм бол энэ сард хүсэл мөрөөдөл чинь биелэх бүрэн боломжтой байгааг дуулгахад таатай байна.

Үхэр

Баяр хөөр, үнэ цэнэ болон сэтгэл ханамжийг энэ сарын турш Үхрүүд мэдрэх нь ээ. Тэвчээртэй, хүлээцтэй байхыг од эрхэс танд анхааруулж байгааг сануулъя. Энэ сар бусадтай харилцах харилцаа, өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадвараа хөгжүүлэхэд нэн тохиромжтой.

Сарын эхний 7 хоногт амархан гомдох, сэтгэл эмзэглэх гэх мэт аливаа асуудалд хэт мэдрэмтгий хандахаас сэрэмжил. Аль болох цагийг гэр бүлийнхэн болон дотнын найз нөхөдтэйгөө өнгөрөөх нь ач тустай. Ойрд холбоо бариагүй удсан хамаатан садантайгаа холбогдоорой. Таны амьдралд хэрэгтэй санал тавьж мэднэ.

Ихэр

8-р сард Ихрүүдийн хайр дурлалын харилцаа асуудал дунд өрнөж мэдэхээр байна. Хайрттайгаа ямар нэгэн байдлаар үл ойлголцвол, тухайн нөхцөл байдлаас гэрэл гэгээтэй талыг нь олж харах гээд хичээгээрэй. Хажуу дахь хүн чинь танаас их зүйл хүсэж шаардаад байгаа мэт санагдах ч, энэ нь харилцааны нэг чухал хэсэг гэдгийг ойлгоход буруудахгүй.

Хайр дурлалын асуудлаас болоод санхүүгийн хямралд орж болзошгүй. Хэрэв мөнгө таны гарын салаагаар урсаад байгаа юм шиг санагдвал, тэр дор нь хяналтыг гартаа авч, орлого зарлагын тэнцвэртэй байдлыг хангаарай гэж зөвлөе. Дээр дурдсанчлан, асуудалд нухацтай хандаж чадвал сарын сүүлээр хайр дурлалын харилцаа чинь дэлбээлж буй цэцэг шиг эерэг, халуун дулаан мэдрэмжээр дүүрэн байх болно.

Мэлхий

Энэ сар Мэлхийнүүд эрүүл мэнд болон аюулгүй байдалдаа голчлон анхаарах хэрэгтэй. Мөн та хүүхэдтэй бол гэр бүлдээ ихэнх цагийг өнгөрөөх нь эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ.

Мэлхийнүүд бол зурхайн ордууд дотроос хамгийн сэтгэл хөдлөлтэй нь. Гэхдээ энэ сарын хувьд сэтгэл хөдлөлдөө хэт их автаж болохгүй. Эс бөгөөс буруу шийдвэр гаргаж, хожим харамсах таагүй дурсамжийг үлдээж мэдэх юм.

Сэтгэл хөдлөлөө хянаж чадсанаар та амьдралдаа олон дэвшил гаргаж чадна. Тухайлбал, баяр хөөртэй болон хайранд бялхсан мөчүүд амьдралд чинь ар араасаа тохионо. Сарын дундуур сэтгэл хөдөлгөсөн гайхалтай уулзалтын нэг хэсэг болж мэдэхээр байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй байж чадах аваас уулзалтаас та өөрт ашигтай ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрсөн хариу сонсох боломжтой.

Арслан

Энэ сар бол Арслангуудын хувьд гялалзах цаг мөч! Олон ажлыг нэгэн зэрэг бүтээж, эцэж цуцахгүй урагшлах боломж өмнө чинь байна. Гаднаа ширүүн төрхтэй ч, таны дотор нялх хүүхэд шиг уян зөөлөн сэтгэл оршин байдгийг олон хүн ойлгох болно. Орчин тойрныхоо хүмүүст өөрийгөө бусдыг хайрлаж энэрч, бусдад тусламжийн гараа сунгах сэтгэлтэй нэгэн гэдгээ баталж харуулахад тохиромжтой.

Ингэснээр та өөрийгөө хэр зэрэг нээлттэй, бусадтай чөлөөтэй ярилцаж, өндөр сэтгэгдэл үлдээж чаддаг хүн гэдгээ ойлгож ухаарна. Ажил мэргэжлийн талбарт амжилт гаргаж, нэр алдар чинь хүмүүсийн чихэнд тодоос тод дуулдана. Сарын 3 дахь 7 хоногт амьдралд чинь таатай, гайхалтай үйл явдал тохиох болно. 8-р сарыг аль болох зугаатай, хөгжилтэй өнгөрөөхийг од эрхэс танд зөвлөж байна.

Охин

Энэ сар та гаргасан шийдвэр бүртээ эргэлзэж, дотор хүнтэйгээ багагүй зөрчилдсөөр цаг хугацааг барж мэдэх нь. Танд гэж хэлэхэд бүх зүйл төгс байх албагүй гэдгийг санаарай.

энэ сард бага ч гэсэн хуримтлал үүсгэ. Үр дүнд нь дараагийн саруудад толгой өвтгөх асуудлын өмнө нүүр бардам байж чадна. Сарын 2 дахь 7 хоногт гуулийг алт болгох боломж бүхий гайхалтай санал хэн нэгнээс сонсож мэднэ. Энэ боломжийг салхинд хийсгэх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул нухацтай бодож байж, зөв шийдвэр гаргаарай.

Мөн 8 сард зарим нэг бодож төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд тохиромжтой. Ажил мэргэжлийн талбарт бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхийн оронд амиа бодохыг илүүд үзээрэй. Бусдыг гэж явсаар өөрөө ганзага хоосон буцаж мэдэхээр байгааг сануулъя. Уйтгарлаад суух биш, сэтгэл хөдөлгөсөн ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олоорой.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон энэ сар хайр дурлалын харилцаанд юу болоод байгаа, юу болохгүй байгааг бүрэн ойлгоно. Ингэснээр өнөөдрийг хүртэлх хугацаанд болохгүй, бүтэхгүй байсан харилцаа зөв замдаа орно. Хайртай хүнээ сонсож, зөв бас эрүүл харилцааг цогцлоох хэрэгтэйг од эрхэс танд анхааруулж байна.

Өөрийнхөө эргэн тойрны хүмүүст эерэг мэдрэмж, баяр хөөр бэлэглэх болон хувийн амьдралдаа гэрэл гэгээ нэмэх эсэх нь 8-р сард таны хэрхэн зөв шийдвэр гаргахаас 100% хамаарна. Сарын дундуур романтик болзооны урилга хүлээж авч мэднэ. Дан ганц хайр дурлалын харилцаандаа ач холбогдол өгөх хэрэггүй. Эс бөгөөс дараагийн саруудад гэр бүлийнхэн, ойр дотнын найзуудтайгаа үл ойлголцох болно.

Хилэнц

Энэ сар та дахин шинээр төрсөн юм шиг гайхалтай ид шидийн гэмээр мэдрэмжийг мэдэрнэ. Одоо таны гэрэлтэх цаг чинь иржээ. Өөрийгөө багагүй хугацаанд өөрчлөх гэж хичээж, хүчин чармайлт гаргасны чинь хариу 8-р сард таныг аз жаргалд умбуулна.

Өдөр хоног өнгөрөх тусам амьдралд чинь баяр хөөртэй мөчүүд ар араасаа хөвөрч, та эрч хүчээр дүүрэн байх нь ээ. Хайр дурлалын харилцаандаа бүү санаа зов. Хайртай хүнтэйгээ гайхалтай нэг сарыг өнгөрөөх бололтой.

Мөн Хилэнцүүд энэ сар нууц авьяасаа ил гаргаж, сарын 3 дахь 7 хоногт төсөөлж байгаагүй амжилтын эзэн болж мэднэ. 8-р сар Хилэнцүүдэд зориулагдсан гэж хэлж болно. Бусдын юу гэж хэлж, бодохоос үл хамааран зөвхөн зөв гэж бодсон замаа сонгож, хүсэл мөрөөдлийнхөө араас зүтгээрэй.

Нум

Нумуудад энэ жил яагаад ч юм барцадтай байгааг үгүйсгэх аргагүй. Энэ бол танаас шалтгаалаад байгаа юм биш. Үүнд гараг эрхэсийн нөлөө байгаа гэдгийг санаарай. Гэхдээ та амьдралаас хэт том зүйл хүлээснээрээ чухал жижиг хэсгүүдийг орхигдуулж, алдаа гаргаж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

Ажил мэргэжлийн талбар дээр амжилт бүтээлээр арвин байх болно. Эргэн тойрныхон чинь таны хүн бүрт заяагаад байдаггүй авьяас чадварыг чинь бишрэн гайхширна. Өөртөө бага ч болов цаг зав гарга. Хэдийгээр та шавхагдашгүй эрч хүчтэй нэгэн ч гэсэн робот биш гэдгээ бүү мартаарай.

Сарын эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл эрч хүчээр дүүрэн байх шинжтэй байна. Хайр дурлал, гэр бүл болон найз нөхдийн харилцаанаас улбаатай хэтэвчин дэх мөнгө чинь багасах төлөвтэй байгааг сануулъя. Гэхдээ санаа бүү зов. Өөдрөг үзэл болон байгалиас танд заяасан сайхан сэтгэлийнхээ хариуд таны сангүүгийн хараат бус байдалд сөрөг нөлөө үзүүлэх асуудал өмнө чинь гарч ирэхгүй.

Матар

Хайр дурлалын харилцаанд тулгамдаад байгаа асуудлаа энэ сардаа багтааж, нэг тийш нь шийдэхгүй бол дараагийн саруудад толгойгоо гашилгаж мэднэ. Аливаа асуудлаас эхний бодож олсон гаргалгааныхаа тусламжтай гарч чадна. Тиймээс олон бодолд толгойгоо төөрөлдүүлэх хэрэггүй.

Хувийн бизнес эхлүүлэхэд энэ сар ихээхэн тохиромжтой. Зөв хамтрагчтай нэг баг болж ажиллаж чадвал, үр шим нь удахгүй таны халаасанд орно. Ямар нэгэн асуудал өмнө чинь тулгарахад бууж өгөх биш, тэмцээд даваад гарах замыг сонгоорой. Энэ сарын дундуур гэхэд асуудлаа цэгцэлж чадвал, хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээх гайхалтай болзоог хийгээрэй.

Хумх

Хумхны ордныхон энэ сард хайр дурлалын харилцаандаа анхаарах хэрэгтэй од эрхэс анхааруулж байна. Эргэн тойрныхоо хүмүүст хандаж хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ голчлон анхаар. Хайртай хүндээ анхаарал халамж сайн тавихгүй бол дараа нь мянга хичээгээд ч сэтгэл санааг нь эргүүлэх боломжгүй гэдгийг мартаж болохгүй.

Сарын 3 дахь 7 хоногт хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьвал, та хоёрын хоорондох харилцаа илүү гүн гүнзгий болж чадна. Таны амнаас гарах үг бусдад баяр хөөр бэлэглэх эсвэл уйтгар гуниг авчрахаас хамаараад амьдрал чинь дардан, нэг бол бартаатай байх нь шууд шийдэгдэнэ. Зөв гэж бодсон зүйлээ зоригтойгоор хий. Гэхдээ бусдыг хохироож болохгүйг анхааралдаа аваарай.

Загас

Энэ сар та олон хүнтэй харилцана. Хурал зөвлөгөөн, уулзалтад ихээхэн уригдах шинжтэй байна. Гэхдээ энэ нь танд хэмжээлшгүй их кайф, баяр баяслыг мэдрүүлнэ. Романтик болзоонд нэлээн хэд уригдах нь ээ. Хамгийн гайхалтай нь та тэдгээрийн алийг нь ч урьдчилан таамаглаагүй байх учраас танд гэнэтийн бэлэг болж чадна.

8-р сард болж өгвөл бага ч болов хуримтлал үүсгэх гээд хичээгээрэй. Дараа дараагийн саруудад санаа зовохгүй байхад тусална. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хайр дурлалын төлөө хийсэн бүхнийхээ хариуг энэ сар та хүртэх бололтой. Сайхан хайрын түүх энэ сараас эхлэн таны амьдралд айлчлан ирэх нь ээ.

Admin
the authorAdmin