Uncategorized

Удахгүй хөдөө хуримаа хийх юмаа. Манайх Төв аймгийх нөхрийх нь маань Хэнтийх .

Удахгүй хөдөө хуримаа хийх юмаа. Манайх Төв аймгийх нөхрийх нь маань Хэнтийх . Бэр гуйгаад бараг 1 жил болж байна. Тэгсэн манай ёсонд бэрээ найрны өглөө гэрээс нь очиж авдаг юм. Харин хадмын талынхан тэгдэггүй юм байхаа. Аав, ээж маань ирж ав гэсэн чинь хадам ээж маань бэр гуйсан одоо чадахгүй ээ бид нар завгүй гээд уурлаад байх юм. Тэгсэнээ намайг гэр барих өдөр нь ир тэгээд маргааш нь хоол нтр ээ хий гэнээ. Ээж маань тийм юм байхгүй ээ. Бэрээ найрны өглөө л бэлдсэн гэрт оруулах ёстой гээд. Хэзээ ч охиноо өөрсдөө аваад явдаггүй юм гээд л уурлаад байх юм. Ойрхон гэр бариад өгеөө өөрсдөө очиж амуихгүй нээ тэгээд найрны өглөө тэр гэрээс нь авья гэхээр ээж маань уурлад би очихгүй чи ч битгий оч гээд байгаа юм. Би бол очисон ч яахав гээд өөрөө нээх тоохгүй байгаа Хамгийн гол нь би нөхөртөө ээж маань тэгж байна гээд хэлтэл битгий давраад бай! гуйсан болоо юм бишүү. Давраад байвал голомтыг чинь самарна гэж хэлсэн. Энэ талаар ээждээ хэлсэнгүй ээ надаа үнэхээр хэцүү байна. Би хотод ажллаж байсан газараасаа гараад, хүүхдээ хүртэл цэцэрлэгээс нь гаргаад явар гэж байсан ч одоо бүр нөхөрөөсөө салмаар санагдчихлаа.

Admin
the authorAdmin

Leave a Reply