Сонин хачин

Шинээр гэр бүл болсон хосуудын эхний жил цаашдын амьдралд хамгийн нөлөөлдөг.

Судлаачид гэр бүл болсон бүсгүйчүүдийн 90 хувь нь гэрлэлтийн эхний жилдээ сэтгэл гутралын ямар нэгэн хэлбэрийг мэдэрдэг болохыг судалж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл нийт эмэгтэйчүүдийн гэрлэсний дараах эхний жил хамгийн хүнд хэцүү жил байдаг байна. Хэрвээ та дөнгөж саяхан гэрлээд эхний жилдээ явж байгаа бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Нөхрөө урамшуулахад суралцах:

Тэрээр их зүйл хүсдэггүй. Харин тэр таниас дараах тавхан хэрэгцээг л хүсдэг байна.

1. Бэлгийн харилцаа
2. Идэвхитэй амралтын халуун дотно харилцаа
3. Дур булаам хань
4. Сэтгэл санааны дэмжлэг
5. Итгэл

Нөхрийг тань амжилтанд хүргэх зүйл:

Гэрлэлтийн эхний жилдээ хийх хамгийн чухал зүйлийн нэг бол нөхөртөө үүнийг хийхэд нь туслах явдал юм. Үүний тулд дараах гурван ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.

Өөрийн хэрэгцээгээ мэдснээр нөхөр тань таны таашаалд нийцүүлэхийн тулд юу хийх ёстойг ойлгох.
Таныг ямар хэмжээгээр халамжлаасай гэж хүсч байна тэр хэмжээгээр нөхрөө халамжил.
Нөхөртөө хэрэгцээгээ ойлгомжтой, тусгайлан болон аятайхнаар мэдүүлэх.

Эдгээр гурван зүйлийг бүсгүй та байнга хэрэгжүүлж мөрдөж чадваас таны нөхөр та хоёрын дунд гарах асуудал арилахх болно. 

Admin
the authorAdmin

Leave a Reply