ЗӨВЛӨГӨӨ

Үсээ угаахдаа дараах зүйлсийг сайтар анхаараахай.

1. Үсээ хамгийн эхэлж сайтар норго 

Хувцсаа угаахдаа эхэлж усанд булхсаны дараа угаалгын нунтагаа нэмж угааж эхэлдэгтэй адил үсэндээ шампунь түрхэхээс өмнө сайтар норгох нь хамгийн чухал. Үсээ сайтар норгож зайлах нь үс, хуйхны сувгуудыг нээж, шампунь ангижруулагч хүлээн авахад дөхөм болгоод зогсохгүй үсний эрүүл байдлын хамгийн үндсэн хэсэг. 

2. Хэрэв та мөр давсан урт үстэй бол, ангижруулагчнаас эхэл 

Мөр давсан урт үсэнд хамгийн түрүүнд үс салаалах гэмтэл учирдаг. Энэ нь үсний үзүүрт хангалттай хэмжээний амин дэм хүрэхгүй байгаатай холбоотой. Ийм учраас хэрэв та урт үстэй бол үсээ сайтар норгосоны дараа шампуньдахаас өмнө, үсэндээ ангижруулагч түрхээрэй. Энэ нь үсийг бүхэлд нь чийглэг, зөөлөн байлгахад нэн тустай арга юм. 

3. Үсээ угаас нь буюу хуйхнаасаа эхэлж шампуньд 

Хуйх хэсгийн үс дөнгөж ургасан байдаг учраас хамгийн залуухан, бас тослог байдаг. Харин үсний үзүүр хэсэг харьцангуй хөгширсөн, мөн хуурайшсан байдаг учраас үзүүр хэсэгтээ аль болох их чийг өгч, хуйх хэсгээ цэвэрхэн байлгахад анхаарах нь зүйтэй. 

4. Үсэндээ зөөлөн ханд 

Үсээ хатуу зүйл угааж байгаа мэт нухалж угаадаг бол та өөрийн үсийг өөрийн гараар гэмтээж байна гэсэн үг юм. Тийм учраас үсээ гэмтээхгүйн тулд маш нандин зүйл угааж байгаа мэт зөөлөн хандаарай. Мөн үсэндээ аль болох бага хэмжээний шампунь хэрэглэх хэрэгтэй. 

5. Дахин дахин угаах нь буруу

Үс тань маш их бохирдолтой биш л бол үсээ дахин дахин шампуньдаж угаах нь буруу. Үсэнд тодорхой хэмжээгээр байгалийн тослог хэрэгцээтэй байдаг ба олон давталттай хөөсрүүлж угаах нь үсийг улам гэмтээж, хуурайшуулдаг. 

6. Ангижруулагчийг үсэндээ аль болох удаан байлга 

Ангижруулагч хэр удаан үсэнд байна, тэр хэмжээгээр үсэнд хангалттай шингэж, улам зөөлрүүлдэг. Иймд ангижруулагчийг зайлж угаах гэж яарсаны хэрэггүй. Харин хуйх хэсэгтээ ангижруулагч түрхэхээс зайлсхийж, аль болох үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхээрэй. 

7. Үсээ аль болох хүйтэн, сэрүүн усаар зайлж угаа 

Цэв хүйтэн ус тархины эрүүл мэндэд маш муу. Гэхдээ хүйтэн бүлээн, сэрүүвтэр температурын усаар үсээ зайлах нь хуйхыг чангалж, үсийг зөөлөн бөгөөд өнгөлөг болгодог. 

Мөн тослог үстэй хүн үсээ өдөр бүр, хэвийн болон хуурай үстэй хүн долоо хоногт 3-4 удаа үсээ угаах нь тохиромтой. 

Admin
the authorAdmin

Leave a Reply