Сонин хачин

Бидний өдөр тутам хэрэглэдэг хамгийн бохир зүйлс.

Бидний өдөр тутас гар хүрдэг, хамгийн их бохирдол нян бактери агуулдаг эд зүйлсийг танилцуулж байна. 

Гал тогооны ширээ

Гал тогоонд бүх зүйлс хамгийн эхлээд ширээн дээр тавигдсаны дараа дараагийн дамжлагыг дамждаг. Үүнд хүнсний ногооны хальсанд үүрлэсэн нян, түүхий махны бактери, гаднаас авч орж ирсэн гялгар уут гэх мэт зүйлс багтдаг. Иймд та заримдаа тусгай цэвэрлэгчээр ширээгээ арчиж, цэвэрлэж байгаарай. 

Гар утас 

Хүн юу ч хийж байсан, юунд ч хүрсэн байсан хамаагүй гар утсандаа үргэлж хүрч байдаг. Бие засах үедээ гар утсаа хэрэглэдэг хүмүүс ч бий. Ингэх бүрт хүн өөрийн гараар гар утсандаа хичнээн их бохирдол үүсгэж байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй. 

Мах, хүнсний ногоо хэрчих хавтан мод 

Түүхий мах, ногоо хэрчдэг модон хавтанд тоймгүй олон төрлийн нян үржсэн байдаг. Ялангуяа модон хавтан нягт биш, сийрэгжилттэй байдаг ба тэр завсар бохирдол үүрлэсэн байдаг учир байнгын цэвэрлэгээ, зориулалтын угаалга модонд хавтанд маш чухал. 

Бөгж 

Бөгжний дотор талд үнэндээ хүний төсөөлсөнөөс ч их бактери нуугдаж байдаг. Бөгжтэй гараараа хүн бохир эд зүйлс, гадаад орчин гэх мэт хаа сайгүй хүрч тэр бүхэнд нян хуримлагдаж байдаг. Ялангуяа гарнаасаа бөгжөө гараа угаахдаа ч салгадаггүй бол бүр ч их нян бөгжинд хуримтлагддаг. 

Мөнгө 

Таны гар дээр ирсэн мөнгийг өмнө нь хичнээн хүн, хаана, яаж хэрэглэж байсныг таашгүй. Мөнгөнд бүх төрлийн орчинд ажиллаж, амьдардаг хүн гар хүрдэг учраас хичнээн бохир гэдэг тухай нь дурдаад ч хэрэггүй. 

Компютерийн гар 

Өнөөдөр компютерийн гаранд гар хүрэлгүй ажилаа хийдэг хүн гэдэг тун ховор болсон. Гэхдээ нян, бактериас нь салгаж тусгай цэвэрлэгээ хийдэг хичнээн хүн байдаг билээ? Гар утастай л нэгэн адил, хүн юу ч хийж, юунд ч гар хүрсэн дараа нь компютерийн гаранд хүрдэг учраас компютерийн гар маш бохир байдаг. 

Дэлгүүрийн түрдэг тэрэг 

Өдөрт хэдэн арав магадгүй зуун хүний гар дамжсан түрдэг тэрэг цэвэрхэн байх ямар ч үндэслэлгүй шүү дээ. 

Admin
the authorAdmin

Leave a Reply