Сонин хачин

Хүчирхэг эмэгтэйчүүд л зөвхөн ойлгох зүйлс.

Тэд хүйсийн ялгаанаас болж амжилтанд хүрдэггүй гэж үздэггүй

Зарим нь соёл иргэншилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн эрхшээлд хэт автсан байдаг тухай ярих гээгүй. Жишээ нь арабын улсуудад соёл, шашны нөлөөнөөс болж эмэгтэйчүүд амжилтанд хүрнэ гэдэг бараг боломжгүй зүйл юм. Харин бусад тохиолдолд хүчирхэг эмэгтэйчүүд хэзээ ч “эмэгтэй болохоор сул талтай байдаг” гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.

Тэд хэзээ ч бэлгийн амьдралынхаа талаар санаа зовдоггүй

Хүчирхэг эмэгтэйчүүд бэлгийн амьдралынхаа чиг хандлагыг сайн тодорхойлж бусдаас санаа зовж, айж, ичдэггүй.

Тэд ямарч үед амжилттай байдаг

Хүчирхэг эмэгтэйчүүд ямар ч үед бие даасан байдаг. Тэд хостой эсвэл ганц бие байсан ч хамаагүй бусдаас хамааралтай амьдардаггүй. Тэд ганцаараа байхаас айдаггүй.

Тэд хэзээ ч хөгжихөө больдоггүй

Хүчирхэг эмэгтэйчүүд үхэн үхтэлээ хөгжиж дэвшихээ зогсоодоггүй. Тэд шинэ юм сурах, мэдэх, хөгжүүлэх дуртай, боломжийг байнга ашиглан хайж байдаг.

Тэд том зорилготой байдаг

Хүчирхэг эмэгтэй байна гэдэг нь энгийн эмэгтэй хүн байхаас илүү байхыг хэлдэг. Тэд том зорилго тавьж түүнийгээ хүндэтгэдэг. Зорилго нь хүчирхэг эмэгтэйн яг хүссэн зүйл нь байдаг.

Тэд хүйсийн эрх үүрэгтэй санаа нийлдэггүй

Маш олон хүн феминизм талаар буруу ойлголттой байдаг. Феминизм бол эмэгтэй хүн дарга болж, тэрбумтан болон, дэлхийг удирдах гэсэн утга биш юм. Феминизм байх гэдэг бол уламлалаа дагаад хүүхдээ харан, хоол хийн гэртээ суух нь эмэгтэй хүний үүрэг гэж бодох биш инженер, профессор болохыг хүсдэг байхыг хэлнэ.

Admin
the authorAdmin

Leave a Reply